"МОНГОЛ КООСЭН" ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ
15 настайдаа элсэж ороод 20 настайдаа ИНЖЕНЕР бол.
Удирдлагын мэндчилгээ
Профессор Иноүэ Тоорү
Удирдах зөвлөлийн дарга
Технологийн коллеж нь Япон улсад 1962 онд байгуулагдаж, 60 гаруй жилийн турш инженерийн боловсролыг амжилттай хөгжүүлж ирсэн тогтолцоо юм.
Монгол Улсад 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдсанаас хойш 300 гаруй инженер төгсөөд байна. Манай төгсөгчид Монгол болон Япон улсад үргэлжлүүлэн суралцах, инженерээр уригдан ажиллаж байна.
Та бүхэн хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер болоорой.
М. Сэргэлэн
Захирал
Бид Япон улсын инженерийн боловсрол олгодог “Коосэн” тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болсон байна. “Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг.
Мөн манай оюутнууд Японы техник, технологи, шинжлэх ухаан, түүх соёлтой танилцах “Сакура сайенс”, “Женесис” хөтөлбөрт хамрагдаж Японд айлчилдаг билээ.
Оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйн инженерүүд болно гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль “Мөрөөдлөө бүтээе!” гэсэн уриатай. Манай коосэнгийн төгсөгчид урдаа тавьсан зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө оюун ухаан, бие сэтгэл, эрдэм мэдлэгээ дайчлан зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөгжил дэвшлийг авчрах болно.
Эрхэм зорилго
Хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер бэлтгэх
Алсын хараа
Үндэсний болон төв азийн “коосэн” загварын тэргүүлэх технологийн коллеж болох
Үнэт зүйлс
Эх хэл, эрдэм мэдлэг, эв эеийг эрхэмлэх
Эх хэл
Бид эх хэлээ эрхэмлэн дээдэлж монгол хэлээр суралцаж, сэтгэн, ажиллах мэргэжилтэн бэлтгэх
Эрдэм мэдлэг
Бид эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлнэ. Бид шинжлэх ухааны өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн оюунлаг мэргэжилтэн бэлтгэнэ
Эв эе
Бид хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг, багаар хамтран ажиллаж, амьдрах чадвартай хүнлэг, ухаалаг иргэнийг төлөвшүүлэх
Элсэн суралцах мэргэжлүүд
Инженер болж, МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭЕ!
Механик инженер
Боловсролын зэрэг: Дэд бакалавр.
Барилгын инженер
Боловсролын зэрэг: Дэд бакалавр.
Био-инженер
Боловсролын зэрэг: Дэд бакалавр.
Цахилгааны инженер
Боловсролын зэрэг: Дэд бакалавр.
Компьютерын ухаан
Боловсролын зэрэг: Дэд бакалавр.
Таны инженер болох аялал
Суурь судалгаанаас мэргэжлийн инженерийн ур чадвар хүртэл чиглэсэн, зохион байгуулалттай таван жилийн боловсролын аялал.
Суурь хичээл болон Мэргэжлийн хичээл үзнэ.
Инженерийн оюутан 1–2 курсдээ математик, шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшиж, инженерийн сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх анхан шатны ур чадвартай болдог.
Мэргэжлийн хичээл үзэж, төсөл, судалгаа, дадлага хийнэ.
3-р курсээс эхлэн оюутнуудад төгсөлтийн дараах карьер, ажилд орох болон цааш суралцах талаар карьер төвтэй ярилцдаг.
Төгсөх курс
5-р курсийн оюутан төгсөлтийн судалгааны ажил хийж, мэргэжлээрээ ажиллах болон цааш суралцахад бэлтгэдэг.
Дэд бакалавр дипломтой инженер
20 настай инженер нь мэргэжлийн суурь мэдлэгтэй, шинэ санаа эрэлхийлдэг, асуудлыг логикоор шийдэх чадвартай залуу мэргэжилтэн юм.
Оюутны алба
"Монгол Коосэн" Технологийн коллежийн Оюутны алба нь оюутныг элсэн орохоос эхлээд төгсөх хүртэл оюутны зан төлөвшил, хүмүүжил, бие хүн болон төлөвшихөд анхаарч, хичээлээс гадуурх секц дугуйлан, сонгон хичээллүүлэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Сургалтын тэтгэлэг
Хичээлийн дүн, ирц, идэвх зүтгэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан шилдэг оюутнуудаа дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулж байна.
Төгсөөд яах вэ?
Монголын ААН-д ажиллах, Монголын их, дээд сургуульд дэвшин суралцах, Японы ААН-д ажиллах
Япон улсад хийх дадлага
“Сакура сэйэнс” хөтөлбөр болон Үйлдвэрлэлийн дадлагыг 3, 4, 5-р курсдээ явна.
Секц дугуйлан, клуб
- Гар бөмбөгийн секц
- Сагсан бөмбөгийн секц
- Шатрын клуб
- Ярианы англи хэлний клуб
- Робокон
- Дизакон
- Ди-Кон
Уралдаан тэмцээн
- Сагсан бөмбөгийн тэмцээн
- Гар бөмбөгийн тэмцээн
- Дизакон
- Робокон
- Ди-Кон программын тэмцээн
- Procon
- Коосэн дундын гар бөмбөгийн тэмцээн